emzui109

Эмийг хэрэглэх заавар

Эмийг хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж, өөрийн биеийн онцлогт тохирсон эмийг эмийн жорын маягтанд бичүүлж, эмийн сангаас авах Таны бичүүлсэн эмийн жор зөв маягтанд бичигдсэн, стандартад заасан мэдээлэл агуулсан, гаргацтай, баллаагүй байх Жоронд бичигдсэн эмийг яаж хэрэглэх талаар эмч, эмийн сангийн жор баригчаас зөвлөгөө авах Та ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрхэн хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж буй өвчнөөс хамаарах ба эмчлэгч эмчийн зөвлөгөөг авах Эмийг хэрэглэх үед харшлын ямар нэгэн шинж илэрвэл эмч, эмийн мэргэжилтэнд мэдэгдэх Биеийн байдал дээрдэж ямар нэгэн зовиургүй болсон ч эмчийн бичсэн эмийг үлдээлгүй уух Эм уух цагийг баримтлах Эмийн сангаас эм авахдаа таны авч буй эм нь дараах мэдээллийг бүрэн агуулсан эсэхийг нягтлан, эмийн сангийн жор баригчаас тодруулах хэрэгтэй Эмийн сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээ нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд: Эмийн нэр /олон улсын болон худалдааны/ Эмийн хэлбэр /шахмал, үрэл, уусмал гэх мэт.../ Эмийн тун хэмжээ, тоо ширхэг /500мг, 10ш, гэх мэт.../ Эмийн үйлдвэрлэгчийн нэр Эмийн цувралын дугаар Эмийг хэрэглэх арга Эмийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа Эмийг олгох нөхцөл /жортой эсвэл жоргүй/ Эмийн хадгалах нөхцөл Монгол Улсын эмийн бүртгэлийн дугаар /Эмийн санд найруулан бэлтгэсэн эмэнд бичигдэхгүй/ Эмийг хэрхэн хадгалах вэ? Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой. Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах. Энэ нь хүүхэд хордохоос сэргийлдэг Эмийг өөрийнх /үйлдвэрийн/ нь саванд хадгалах. Дулаан, гэрлийн нөлөөнөөс хамгаалах. Гал тогоо, угаалгын өрөөнд эмийг хадгалбал чийг дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах. Тодорхой хадгалах нөхцөл заагаагүй бол заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй Хугацаа дууссан, хугацаа тодорхойгүй, нэр, хаяг нь бүрэн уншигдахгүй эмийг шууд устгах

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Шинээр нэмэгдсэн
Зөвлөгөө
Мэдээлэл

Сүүлийн бичлэгүүд

Эмийг хэрэглэх заавар
(гарчиггүй)
Эмийн гаж нөлөө холбоос
Эмийн лавлах
Эмийн гаж нөлөө гэж юу вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эм гэж юу вэ?

Найзууд




:-)
 
xaax