emzui109 | |
Эмийн гаж нөлөө гэж юу вэ?
13:44
,
2016-11-14
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ бас заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Энэ үзэгдлийг эмийн гаж нөлөө гэж нэрлэдэг.
Өөрөөр хэлбэл эмчилгээний зорилгод нийцээгүй сөрөг илрэлүүд нь эмийн гаж нөлөө болдог байна.
Эмийн гаж нөлөөний шинж тэмдэг
* Толгой эргэх
* Дотор муухайрч, огиж бөөлжих
* Суулгах
* Анафилаксийн шок
* Арьсанд харшил өгөх
* Даралт ихсэх, зүрхний цохилт олшрох
* Амьсгал дарангуйлагдах
* Шүлсний ялгаралт ихсэх
* Нойрмоглох, ухаан балартах
* Бие сулрах, булчин чичирхийлэх, таталдах
* Чих дүнгэнэх
* Артерийн даралт буурах, харшил илрэх
* Таталдах, чичрэх
* Хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах
* Уруул пэмбийж хавагнах
Эмийн гаж нөлөөний ангилал
1. Эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө.
2. Эмийн хорт нөлөө
3. Бие мах бодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамаарсан гаж нөлөө
4. Харшил
5. Эмийн донтол
Эмийн тунтай холбоотой эсэхээр нь:
* Тунгийн хамааралтай
* Тунтай хамааралт бус
Урьдчилан мэдэх боломжоор нь:
* Урьдчилан мэдэх боломжтой
* Урьдчилан мэдэх боломжгүй гэж ангилдаг.
Эмийн гаж нөлөөнөөс сэргийлэх
* Эмийг үндэслэлгүй хэрэглэхээс зайлсхийх
* Нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх
* Эм-хоорондын болон эм-хоол ундны харилцан нөлөөллийг мэддэг, түүнийгээ эм хэрэглээнд оновчтой тусгаж чаддаг байх
* Донтол үүсгэх нөлөөтэй эмийг
* Дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх
* Хэрэглэгчдэд уг эмийн гаж нөлөөг сайтар тайлбарлан өгч байх
* Хэрэв сөрөг нөлөө илэрвэл эмчээс зөвлөлгөө авах
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудШинээр нэмэгдсэнЗөвлөгөө Мэдээлэл Сүүлийн бичлэгүүдЭмийг хэрэглэх заавар(гарчиггүй) Эмийн гаж нөлөө холбоос Эмийн лавлах Эмийн гаж нөлөө гэж юу вэ? Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ? Эм гэж юу вэ? Найзууд |